
Украины Энергодар хотод байрлалтай Европын хамгийн том Запорожье цөмийн станцад аюулгүй байдлын бүх шалгуур зөрчигдсөн гэж НҮБ-ын Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси AP агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тодруулбал, уг станц Оросын армийн хяналтад байгаа ч Украины ажилтнууд удирддаг учраас яах аргагүй зөрчил үүсгэж байна. Тулааны бүсэд байгаа бөгөөд байлдааны суманд өртсөн, байлдааны улмаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зогссон гэжээ. Мөн олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг үйлдвэрийн ажилтнуудтай холбоотой байгаа ч хааяа тасалдаж байна гэх асуудлуудыг дурдсан байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Украины ч эрх баригчдад, ОХУ-ын ч эрх баригчдад хандаж, тэднийг Энергодар дахь Запорожье атомын цахилгаан станцад нэвтрэх боломжоор хангахыг хүссэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу