
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэлээ.
Тодруулбал, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалт нь үндсэн хуульд харшилж байгаа эсэхийг хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр:
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Ингэснээр ЗГ-ын гишүүд парламентын гишүүн байж болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна" гэж заасан байдаг бол Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ" хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн биелэлтийг хянах үүрэгтэй.
Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай шийдвэр гаргах эрх мэдлийг Үндсэн хуулийн Цэц эдлэх үү?





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу