МЭДЭЭОнцлох

Баянхонгор: Өнгөрсөн шөнө Гурванбулаг суманд -6 градус хүйтэн хоножээ

Хуваалцах:
Баянхонгор: Өнгөрсөн шөнө Гурванбулаг суманд -6 градус хүйтэн хоножээ

Өнгөрсөн хоногт Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Бугант, Булганы Тэшиг, Дорнодын Матад, Баяндунд сумдуудаар бороо хамгийн их оржээ.

Баруун аймгуудын нутгаар 1-8 градусаар дулаарч, бусад нутгаар 1-6 градусаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...+1 градус, Алтайн өвөр говиор +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+17 градус, бусад нутгаар +2...+8 градус байв. Үүнээс Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -6 градус хүрч хүйтэн хоножээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих