МЭДЭЭОнцлох

Баянхонгор: Хогоо ангилдаг цэцэрлэгт таван сая төгрөгийн урамшуулал олгоно

Хуваалцах:
Баянхонгор: Хогоо ангилдаг цэцэрлэгт таван сая төгрөгийн урамшуулал олгоно

   Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор сумын 16 цэцэрлэгийн эрхлэгчидтэй “Хог хаягдлын менежмент”- ийг хэрэгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

 Уулзалтад цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нар оролцов. Энэ үеэр “Эко Баянхонгор” төслийн санаачлагч Б.Хишигбаяр Тогтвортой хөгжлийн боловсрол, хог хаягдлын менежмент сэдвээр сургалт, мэдээлэл өгсөн бол 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг байгууллагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа танилцуулсан юм.

Баянхонгор: Хогоо ангилдаг цэцэрлэгт таван сая төгрөгийн урамшуулал олгоно

 Баянхонгор сумын ЗДТГ-аас “Эко Манлайлагч” байгууллага шалгаруулах болзолт уралдааныг зарласан байна. Тус уралдаанд шалгарсан байгууллагыг 5 сая төгрөгөөр шагнаж, өргөмжлөл олгох бөгөөд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих