МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн нийт 10 сайдыг томиллоо.
Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл томилогдсон байна.
Тэрбээр:
- 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1982-1985 онд МРТУХорооны харьяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
- 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
- 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
- 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
- 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал
- 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор
- 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал
- 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцад редактор
- 2003-2005 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд