МЭДЭЭОнцлох

Тан По Тек:НДШ-ийг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой хэсгийг нь хуримтлалын дансанд оруулж болно

Хуваалцах:
Тан По Тек:НДШ-ийг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой хэсгийг нь хуримтлалын дансанд оруулж болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Сингапурын хамтын Ажиллагааны байгууллагын Зүүн Өмнөд, Азийн газрын захирал ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд, “Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх асуудлын нэг болох иргэдээ хуримтлалтай, амьжиргааны баталгаат эх үүсвэртэй болгох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлье”  хэмээгээд, төрийн үйл хэрэг залгамж халаатай байх зарчмаар нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн асуудалд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхэд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг долоодугаар сарын 7-нд байгуулсны дагуу зөвлөх үйлчилгээний баг Монгол Улсад өнгөрсөн сарын 10-16-нд Засгийн газрын гишүүдтэй уулзаж, бүх талын төлөөлөгчдөд сургалт зохион байгуулсан. 

Ноён Тан По Тек Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн талаар болон Монгол Улсад ажилласан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Олон жилийн хугацаанд харьцангуй тогтвортой явж ирсэн нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн хуваарилалтын тогтолцоог халж, хуримтлалын гэх шинэ тогтолцоог шууд нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс алхам алхмаар урагшлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тэрээр тайлбарласан.

Тухайлбал, “Иргэдийн төлж буй шимтгэлийн дүнг нэмэгдүүлэхгүйгээр түүний тодорхой хэсгийг хуримтлалын дансанд нь ордог зохицуулалт хийж болно” гэлээ. Зөвлөх багийнхан ирэх сар гэхэд тодорхой зөвлөмж боловсруулан ирүүлэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих