Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас МИАТ компанийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг 2-10 сая төгрөг болж өссөн гэх мэдээллийн дагуу шалгалт явуулжээ. МИАТ компаниас тодруулга авахад “МИАТ компани нь сүүлийн хоёр жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа” гэх мэдээлэл өгсөн байна.
Тодруулбал, Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8.587.200 төгрөгийн билет нь Улаанбаатар-Токио-Бээжин чиглэлийн нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1.476.900 төгрөг байна.
Харин Хайнан Айрленс компанийн Токио-Бээжин чиглэлийн нислэг 7.110.300 төгрөгийн үнэтэй байна.
Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй гэдгийг мэдэгдлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу