
Өнөөдөр /2022.09.20/ Монгол банкнаас мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12% болгохоор шийдвэрлэлээ" гэв. Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны өдөр бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10% болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ.
Тэрээр бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцын зорилтот түвшин рүү эргэн очиход хувь нэмэр оруулахаас гадна дотоод гадаад тэнцлийг хадгалах нийцтэй шийдвэр болж байгаа гэв.
Мөн Монгол банкны зүгээс үнийн өсөлт инфляцын өрнөл доголдол хэрхэн өөрчлөгдөх олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх болно гэдгээ хэллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу