
Өнгөрсөн сард шинээр татсан 12 сарын хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.3% болж оны эхнээс 1.6 нэгж хувиар нэмэгдээд байна
Энэ оны гуравдугаар сард бодлогын хүүг 2.5 нэгж хувиар өсгөж 9 хувь болгоход банкнуудын шинээр татсан 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү 8.4 хувь байсан бөгөөд дараа сар нь 9.7 хувь болж даруй 1.3 нэгж хувиар нэмэгдсэн байдаг. Улмаар 6-р сард бодлогын хүүг 10%-д хүргэсний дараа хадгаламжийн хүү жил гаруйн дараа 10%-ийг давсан билээ.
Тэгвэл Монголбанк бодлогын хүүг саяхан 12.0% болгож 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
Тэгэхээр банкнуудын хадгаламжийн хүү цаашид ч өсөхөөр байна.
Одоогоор топ 5 банкны 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү бүгд 10.0%-ийг давсан бөгөөд Хасбанкны төгрөгийн хадгаламжийн хүү топ 5 дундаа хамгийн өндөр буюу 11% хүрчээ.
Шинээр татсан 12 сарын хугацаатай хадгаламжийн хүүг илүү нарийвчлан секторын ангиллаар нь харвал,
Иргэд: Өнгөрсөн сарын байдлаар иргэдийн 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.6% байгаа бол валютын хадгаламжийн хүү 2.3% байгаа аж.
Хувийн байгууллага: Харин хувийн байгууллагын 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 5.95%, валютынх 3.57% байгаа аж.
Улсын байгууллага: Түүнчлэн улсын байгууллагын мөн хугацаагаар хадгалуулсан төгрөгийн болон валютын хадгаламжийн хүү 0% байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу