
Чеченийн Бүгд Найрамдах Улсын удирдагч Рамзан Кадыров Грозный хотод дайны эсрэг жагсаалд оролцсон 15-20 эмэгтэйг саатуулаад байна. Тэдний нөхөр, хүү хоёрыг нь Украинд байлдахаар явуулна гэж сүрдүүлсэн гэжээ. Тэрбээр “Европын байгууллагуудаас санжүүжилт авч байсан 15-20 эмэгтэй байсан. Хэрэв тэдний нөхөр нь чадахгүй бол тэднийг цэргийн тусгай ажиллагаанд оролцуулах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр Чеченийн оршин суугчдыг дайны эсрэг жагсаалд оролцохгүй байхыг уриалжээ. Түүний хүсэлтийг үл харгалзан эсэргүүцлийн жагсаалд нэгдэх хүмүүсийг ард түмний дайсан гэж үзэх аж. Чеченийн удирдагч мөн Чеченьд дайнд оролцохоос татгалзсан нэг ч тохиолдол гараагүй бөгөөд Украинд байрлуулсан бүх цэргүүд өөрсдийн хүсэлтээр явсан гэж мэдэгдэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-09-28 05:43:00
Тэр бол эргүү биш зөв л шийдвэр гаргасан байна би дэмжинэ
Зочин 2022-09-27 10:01:25
Дэлхий дээр олонд танигдсан хэдэн эргүү мал байгаагийн нэг нь энэ нөхөр. Хүн төрөлхтний ерөнхий ойлголт гэж байдаг бол тэрнээс гажсан