Рамзан Кадыров Москвад туслахын тулд цэрэг илгээхэд бэлэн гэжээ

Хуваалцах:
Рамзан Кадыров Москвад туслахын тулд цэрэг илгээхэд бэлэн гэжээ

      ОХУ-ын Чеченийн бүс нутгийн удирдагч Рамзан Кадыров  өнгөрсөн сард  Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзаж, Украинд хоёр жил гаруй үргэлжилж буй мөргөлдөөнд Москвад туслахын тулд илүү олон дайчин  илгээхийг санал болгосноо мэдэгдэв. 2007 оноос хойш Кремльд үнэнч зүтгэгчийн хувиар Өмнөд Кавказыг удирдаж байгаа Кадыров Путинтэй авахуулсан зургаа нийтэлж, бүс нутгийн эдийн засгийн асуудал, хэтийн төлөвийн талаар ярилцаж, Ерөнхийлөгчийг айлчлахыг урьсан гэжээ. Украинд нийт 43,500 цэрэг, түүний дотор 18,000 сайн дурынхан үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн тоо бий.Кадыров бие нь муу байгаа гэсэн мэдээллийг удаа дараа няцааж, биеийн тамирын дасгал хийж, хурал хийж байгаа зургуудаа нийтэлжээ. Чечений салан тусгаарлагчид 1991 онд ЗХУ задран унасны дараа Оросын армийн эсрэг хоёр дайн хийж, ихээхэн хэмжээний сүйрэл, хохирол амссан. Путин Кадыровт ислам шашинтнууд голчлон оршин суудаг бүс нутгийг удирдах өргөн боломж олгосон.

https://www.yahoo.com/news/chechen-leader-meets-russias-putin-230956566.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих