ДЭЛХИЙДОнцлох

Илон Маск маргаашнаас эхлэн цомхотгох ажилтнуудад мэдэгдэл хүргүүлнэ

Хуваалцах:
Илон Маск маргаашнаас эхлэн цомхотгох ажилтнуудад мэдэгдэл хүргүүлнэ

 Илон Маск Твиттер  компанийн нийт ажиллах хүчний тэн хагасыг буюу 3700 ажилтныг цомхотгохоор төлөвлөсөн байна. Хэдхэн өдрийн өмнө Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдаж аваад байсан тэрбээр бизнесийн зардлаа танах зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа аж. Энэ баасан гарагт Илон Маск цомхотголд хамрагдаж буй ажилтнуудад мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн Твиттер компанид өмнө нь хэрэгжиж байсан зайнаас ажиллуулах бодлогыг бүрэн халж, зарим шалтгаанаас бусад үед ажилтнууд заавал оффис дээрээ ажиллах дүрэмтэй болгохоор төлөвлөснийг мэдээлсэн байна.  Тус компанид ажлын орон тоо цөөрүүлэх гэх мэт бодлогын томоохон өөрчлөлтүүд, хувилбаруудыг боловсруулахаар Илон Маск мэргэжлийн зөвлөхүүдийн багтай хамтран ажиллаж байгаа тул цомхотгол явагдах зарчим нь цаашид өөрчлөгдөж магадгүй байна. Жишээлбэл: “Twitter”-ийг орхиж буй ажилтнуудад 60 хоногийн хугацаатайгаар ажлаас халагдсаны тэтгэмж олгохоор яригдаж байгаа ажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих