
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 117 тохиолдол батлагджээ.
Аравдугаар сарын дунд үед хоногт илрэх халдвар 14 болтлоо буураад байсан бол сүүлийн өдрүүдэд бага, багаар нэмэгдсээр ийнхүү 100-г давсан байна. 
Өчигдөр шинээр илэрсэн халдварын
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Увс аймагт нэг, Говь-Алтай, Дундговь, Төв аймагт тус бүр хоёр, Сүхбаатарт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьд 19, Өмнөговьд 27 тохиолдол шинээр илэрчээ.
Мөн хугацаанд эмнэлгээс 13, гэрийн хяналтаас 112 хүн гарч, эдгэрсэн бол одоогоор 1,798 хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 нэг, BQ.1.2 таван хүнээс илэрсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Үүний улмаас илэрх тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Уг хувилбараар өвдсөн хүмүүс:
Мөн уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.
BQ.1.2 хувилбар оношлогдсон таван хүний хоёрт нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Гурван хүнд нь халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлжээ.
Шинэ хувилбараар өвдсөн иргэдээс дөрөв нь КОВИД-19-ийн халдвараар өвдөж байсан. Үүнээс харвал давтан халдвар авах эрсдэл байгааг ХӨСҮТ-ийн дарга хэлж байв.
Иймд супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан шинжилгээ өгөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу