СПОРТОнцлох

ДАШТ: Үнсгэлжингийн үлгэр дуусаж, аваргууд дахин финалдав

Хуваалцах:
ДАШТ: Үнсгэлжингийн үлгэр дуусаж, аваргууд дахин финалдав

Өнгөрсөн шөнө хөл бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээгийн сүүлийн тоглолт Франц, Марокко улсын шигшээ багуудын хооронд болж "Гурван өнгөтнүүд" ялалт байгуулсанаар хоёр ДАШТ дараалж финалд шалгарлаа.

Тоглолтын үндсэн цаг 2-0 харьцаагаар өндөрлөсөн юм. Эхний гоолыг тоглолт эхлээд удаагүй байхад  Тио Эрнандез оруулж Франц тэргүүлж эхэлсэн бол хоёр дахь гоолыг Рандал Коло Муани сэлгээгээр орж ирмэгцээ толилууллаа. Хоёр дахь гоол ороход Килиан Мбаппе гол үүргийг гүйцэтгэж эсрэг багийн  хамгаалагчдыг өөр дээрээ татаж гоолын дамжуулалтыг өгсөн юм. 

ДАШТ: Үнсгэлжингийн үлгэр дуусаж, аваргууд дахин финалдав

Үүний дараа Мароккогоос Аззедине Унахи гоол байж болохуйц тун хүчтэй цохилтыг гүйцэтгэсэн ч Францын хамгаалагч Жуль Кунде яг хаалганы цагаан зураасан дээрээс хамгаалж, бөмбөгийг аюулгүй болгосон юм. Ийнхүү тоглолт дуусч, Финалд Аргентин-Франц гэсэн тулаан биднийг хүлээж байна. 

ДАШТ: Үнсгэлжингийн үлгэр дуусаж, аваргууд дахин финалдав

Марокко улсын шигшээгийн аялал энэ хүрээд дуусахгүй хүрэл медалийн төлөө Хорватын шигшээтэй тулна. Тэдний хувьд Африк, Арабын улсуудаас шигшээ дөрөвт шалгарсан цор ганц баг болоод байгаа медаль хүртсэн эхний баг болохын төлөө ирэх бямба гаригт бүх боломжоо ашиглах нь дамжиггүй биз ээ


Хуваалцах:
4Хаха
3Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
4Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих