
Өмнөговь аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн өвсний үнийг боодол тутамд 55 хувь, хивгэн тэжээлийн үнийг шуудай тутамд нь 30 хувь, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар бэлтгэсэн ногоон тэжээлийн үнийг 50 хувь, сумдын нөөцөд бэтгэсэн өвсний үнийг 55 хувиар тус хөнгөллөө.

Тогтоосон үнээр малчин, мал бүхий өрхөд борлуулах түр журам гарсан бөгөөд ХХААГ, ОБГ, сумдын Засаг дарга нарт холбогдох үүрэг чиглэл өгсөн.
Тус аймгийн 15 сумын 59 багт 6678 өрхийн 2,7 сая гаруй толгой мал сүргийн өвөлжилт, хаваржилт хүндэрч байна!
Цагийн хэцүүг хохирол багатай даван туулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү үнийн хөнгөлөлт юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу