Б.Батцэцэг: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаасан

Хуваалцах:
Б.Батцэцэг: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаасан

ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй шалтгааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон.

Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
1Пөөх