
Булган аймгийн Бүрэгхангай суманд хэсэг залуус нийлж уурхайн ашгийн бус талбайд олборлолт хийх зорилгоор үйлдвэр босгож байжээ. Гэтэл 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Томоо болон Жижгээ хочит тэргүүтэй өмнө нь хорих ял эдэлж байсан этгээдүүд тэдний олборлолтын талбайд ирж, “Энэ бол бидний газар, үхэхийг хүсээгүй бол үйл ажиллагаагаа зогсоо” хэмээн сүрдүүлжээ.
“Буруу гарын” хүмүүстэй орооцолдохыг хүсээгүй үйлдвэр барих гэж байсан залуус угсралтын ажлаа зогсоосон ч тэр шөнө нь буюу 2023 оны 05-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цаг орчимд арав гаруй “рэкетрүүд” олборлолтын талбайд согтуурсан байдалтай эргэн ирсэн байна. Энэ үед тус газарт үйлдвэрийн тоног төхөөрөмжөө манаж найман иргэн үлдсэн байсны хоёр нь голын цаана зайдуу байрлаж байсан аж.
“Land 200” маркийн автомашинтай ирсэн арав гаруй этгээдийн ихэнх нь голын наана байсан зургаан иргэн лүү хутга барин дайрсан бол Жижгээ гэгч этгээд зугтаж буй иргэдийн араас автомашинаараа мөргөхөөр хөөжээ.
Улмаар 7394ХӨА улсын дугаартай “Land 200” маркийн автомашинаар зугтаж явсан 35 настай, иргэн “Г”-г мөргөж, гэмтээсэн бөгөөд араасаа мөргүүлээд сөхөрч суусан хохирогчийн дээгүүр дахин машинтайгаа дайрч гарсан байна. Тус хэргийг үйлдэгдэж байхад “Land 200” дотор зорчигчийн суудалд сууж явсан эмэгтэй “Алаад өг. Ал л даа, арай дутуудуулчихлаа” хэмээн хашхирч, дайрч гарсных нь дараа уг эмэгтэй машинаасаа бууж ирээд хохирогчийн бие рүү өшиглөж байсан гэх.

Хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд машиндаа суун зугтсан бөгөөд хохирогчийг нэн даруй шөнийн 01 цаг орчимд Төв аймгийн Заамар сумын эмнэлэгт хүргэсэн ч хэдийн амьсгал хураасан байжээ. Амь хохирогч нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ба уг хэргийн дараа зүс царайгаар танигдах аргагүй болсон учир ар гэр нь талийгаачийг хувцсаар нь л мөн гэж таньжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтэн болох Жижгээ гэгчийг Булган аймгийн Бүрэгхангай сумын цагдаагийн газраас баривчилсан ч тэрбээр баривчлагдахдаа тоосон шинжгүй “Алсан, тэгээд ялаа үүрнэ шүү дээ” хэмээсэн бол түүний ах Томоо гэгч “Мөнгөтэй нь гарах нь уу, танилтай нь гарах нь уу, харъя” хэмээн "томорчээ". Томоо, Жижгээ нар нь ах дүүс бөгөөд орон нутагтаа “рэкет” хийдгээрээ алдартай, Бүрэгхангай сумынхаа цагдаа нартай холбоотойгоор зогсохгүй ард нь Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам байдаг тухай яригддаг байна.
Хохирогчийн ар гэр нь Бүрэгхангай сумын цагдаа нарын хэрэгт хандаж байгаа хандлага болон тус сумын Засаг дарга М.Бадам хэрэгтнүүдтэй холбоотой байж болзошгүй зэргээс үүдэн тус хэргийг Булган аймгийн цагдаагийн байгууллагаас шилжүүлж, Төв аймагт шийдүүлэх хүсэлтэй байна гэж мэдээллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-08-25 10:08:07
Ийм хүмүүсээсээ шууд салаялдаа, цаазын ялыг сэгээе
Зочин 2023-05-14 05:54:31
Томоо ч гэх шиг . 4 ийн 4 хүүхдийн эцгийг алчихаад. Тоост орчлонгийн тоосыг хөдөлгөөд явж чадах уу. Эрлэгийн элч, тамын хаалганы дэнсийг тогтож өнгөрөөж чадах уу. Хар мөр цусан зам татуулсан та нараас амьд үлдэх хүн байгаа болов уу. Дээрэмдэж рeкeтлэж амьдардаг танхай балмадууд эр эм гэлгүй орчлонгийн тоосноос арчигдаг.
Зочин 2023-05-13 22:53:15
Олны нүдэн дээр дүүжилж алаасай муу араатангуудыг.
Зочин 2023-05-12 14:45:34
bugdiig n alaaad ed erhteniig zarj aluulsan hunii ar gert n ug
Зочин 2023-05-12 10:55:29
Санаатай бүлэг хүн амь бүгдийг нь ялалах хэрэгтэй алтийн ухаж нутаг ус сэндийлж бгаа муу ооркуудийг
Зочин 2023-05-11 23:13:10
Үнэхээр хууль бдаг бол
Зочин 2023-05-11 23:12:48
Аймар юм бэ бузар хэрцгий гэмтнүүдийн хамаарал бүхий бүх хүмүүсийг нь бас давхар олж бүгдийн хууль ёсны дагуу арга хэмжээ авах хэрэгтэй
Зочин 2023-05-11 23:01:42
Tomoo. Jijgee gegch hvmvvs n onoodor sul ywj bn ashdee
Зочин 2023-05-11 22:21:09
Арай дэндүүюүдэ Төр засаг.хууль дүрэм гэж бну(ард иргэдэ хамгаалах арай ч дэ)
Tsendmaa 2023-05-11 20:25:00
Хэлээд яах вэ аймар
Зочин 2023-05-11 19:52:21
Glgnudiig bugdiin dairj al
Зочин 2023-05-11 19:05:38
tomood yunii mungu baidgiin be xydalaa bayarxsan buun urnii tylam shvv de zaamar bvregiin klonk delgvvr altni chenj nart buun ur
Зочин 2023-05-11 19:03:20
Ямар муухай хэрцгий ямар аймаар юм бэ хайран залуу хайран амь 4н үр нь яах болж байна МОНГОЛЫН НИЙГЭМ ИЙМ БОЛЖЭЭ АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ БОЛЖ ШҮҮХ ХУУЛЬГҮЙ БОЛЖ АЙЖ ЭМЭЭХ ЗҮЙЛГҮЙ БОЛЖЭЭ
Зочин 2023-05-11 18:25:32
Наад Томоо гэгч чинь шоронгийн хулгайчтай холбоотой өөрөө захиалгаар хүн алуулчихаад нөгөө хүнээ гадаад руу харлуулдаг хужаагийн эрлийз дээ цагдаа шүүх зөв шийдэх болвуу даа бурхан минь
Зочин 2023-05-11 17:49:53
Муу яргачдыг шууд цаазал монголчууд баялагтаа эзэн байж чадахгүй баялагын хараал хүртэсний га
Зочин 2023-05-11 17:36:55
Алнуудын рeKeт гэж юу бхав дээ шоронд нь хийгээд жинхэн ал бологоод бүгэдийн бууд
Зочин 2023-05-11 16:02:34
Ямар муухай амьтад вэ, хүний амийг юман чинээ бодохгүй, ийм амьтдыг газар дэлхий аж даадаг байнаа
Зочин 2023-05-11 14:29:14
Ёоо бүр зэрлэгшсэн адгууснууд бна цаазаар авах юм сан