МЭДЭЭОнцлох

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн таван

Хуваалцах:
Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн таван

БИЛГИЙН ТООЛЛЫН 5
2024.02.14 / ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ХОЁР ХАР ШАР БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Эд, мал арвижна.
Наран ургах, шингэх: 08.01-18.11
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 1 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 5, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:01-18:11. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих