2531 он бараг бүх япон хүн Сато овогтой болж магадгүй

Хуваалцах:
2531 он бараг бүх япон хүн  Сато овогтой болж магадгүй

   Японы Тохокү их сургуулийн судалгаа ёсоор 2531 он гэхэд Японы бүх хүн Сато гэх овогтой болохыг тооцоолжээ. Сато овгийн нэр нь Японд тун алдартай, жилээс жилд өссөөр байгаа бөгөөд 2023 оны байдлаар тус улсын хүн амын 1.5 хувь нь Сато овогтой байгаа гэнэ. Японд эмэгтэйчүүд гэрлэхдээ нөхрийнхөө овгийг авдаг тул цаашид Сато овогтнуудын тоо өссөөр 2531 онд өөр овогтой хүн бараг л үлдэхгүй. Иймээс тус оноос эхлэн Сато овгоос гадна өөр нэр овог бий болгон ялган дуудах шаардлагатай болохыг судлаачид онцолжээ. Судалгаа хариуцсан профессор Хироши Ёошида "Хэрэв хүн бүхэн Сато болчихвол нийгэм хэрхэн өөрчлөгдөж, эмх замбараагүй болохыг таахын аргагүй" гэжээ.  Хүн бүхэн Сато овогтой болох зөгнөлийг Японд "Satocalypse" хэмээх болсон бөгөөд гэрлэлтийн хороонд хүсэлт гарган эхнэрийнхээ овгийг авах хүсэлтэй нөхрүүдийн тоо ч нэмэгджээ. Тус улсын хүн амын судалгаагаар иргэдийн 39.3 хувь нь гэрлэсэн хосууд ижил овогтой байхыг дэмждэг. Хосууд өөр овогтой байхыг хуулиар хориглодог бөгөөд хэрвээ өөр овогтой байхыг зөвшөөрвөл 2531 он гэхэд хүн амын 7.9 хувь нь л Сато овогтой болох юм. 

https://www.theguardian.com/world/2024/apr/02/japan-sato-only-name-by-2531-marriage-law


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих