ДЭЛХИЙДОнцлох

Зэсийн үнэ 2022 оноос хойших дээд түвшинд хүрч, тонн нь 9560 ам.доллар болжээ

Хуваалцах:
Зэсийн үнэ 2022 оноос хойших дээд түвшинд хүрч, тонн нь 9560 ам.доллар болжээ

Зэсийн үнийн өсөлт үргэлжилж, 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна. Хүдрийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь эрэлтийг хангахад хүндрэл учруулна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм. Мөн БНХАУ-ын худалдааны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь зэсийн үнэд дэмжлэг болж байгаа ажээ. Зэсийн үнэ энэ он гарсаар 11 хувиар өсөөд байна.

Баасан гарагийн арилжаагаар зэсийн үнэ Лондоны Металлын биржид 2.7 хувиар өсөж, тонн нь 9590 ам.доллар болоод байв. Оны эхний улиралд БНХАУ-ын цэвэршүүлсэн зэсийн импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өсөөд байгаа юм. Энэхүү үзүүлэлт тус улсын аж үйлдвэрийн салбар эргэн сэргэж буйн дохио болж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих