ДЭЛХИЙДОнцлох

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хуваалцах:
БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл  дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож байна. Хамгийн ойроос дурдвал, Хятадын урд талын Гуандун мужид бороо үргэлжлэн орсноос үерийн гамшигт өртөж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд буй юм байна. Мужийн төв Гуанжчоу хот болон Шаогуан, Хеюан зэрэг хэд хэдэн хотод нөхцөл байдал хамгийн хүндрэлтэй байгаагаас  сургуулиудыг хаасан, Гуанжоугийн олон улсын нисэх буудал ажиллахгүй байгаагаас нислэгүүдийг цуцлах юм уу, хойшлуулсан байдалтай байна. Мужийн хэмжээнд ням гарагийн оройны байдлаар л гэхэд нийт 82559 хүнийг нүүлгэн шилжүүлснийг мэдээлж байжээ. "Синхуа" агентлагийн мэдээлснээр дөрвөн амь эрсэдсэн бол 10 хүн сураггүй байгаа болоод байгаа аж. 127 сая хүн амтай, Хятадын үйлдвэрлэл, худалдаа төвлөрсөн Гуандун мужид өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн орсон ихээхэн усархаг, ширүүн, дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн гамшиг эхтэй, ерөнхийдөө 5-6 сараас эхэлдэг үерийн эрсдэлтэй үе энэ бүс нутагт ийнхүү цагаасаа эрт тохиосныг цаг уурчид хэлж байна. Томоохон гол мөрөн эргээ хальснаас эрх баригчид нийт дөрвөн шатлалт аюулын зэрэглэлийг өнгөрөгч бямба болон ням гарагт гурав, мөн хоёрдугаар түвшин рүү өндөрсгөсөн, мөн үерийн нөхцөлийг тасралтгүй хянаж байгаагаа мэдээлж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус мужийн хэмжээнд нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байсан бол, уржигдар шөнөөс цахилгаан хангамжийг хэсэгчлэн сэргээсэн байна. Мужийн хэмжээнд хэдэн арван байшин барилга бүрэн нурж, ноцтой эвдэрч сүйджээ. Эрх баригчид өчигдөр 140.6 сая юань буюу 19.8 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учирсныг мэдээлсэн байсан юм. 

https://edition.cnn.com/2024/04/22/china/china-guangdong-floods-intl-hnk/index.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих