ОХУ-д хүрэн баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсаны дараа хүрэн баавгайн тоо толгойг 30 хүртэлх хувиар цөөрүүлэх шийдвэр гаргажээ

Хуваалцах:
ОХУ-д хүрэн баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсаны дараа хүрэн баавгайн тоо толгойг 30 хүртэлх хувиар цөөрүүлэх шийдвэр гаргажээ

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны мэдээлснээр, энэ онд хүрэн баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсаны дараа тус улсын Засгийн газар баавгайн тоо толгойг хяналтад байлгахын тулд баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах шийдвэр гаргажээ. Төрийн мэдээллийн "РИА" агентлагийн дамжуулснаар, тус яамны мэдэгдэлд дурдсанаар бол энэхүү хязгаарлалт нь баавгайн тоо толгойг илүү сайн хянах, хүн рүү дайрах тохиолдлыг бууруулах зорилготой байна.

"Оны эхнээс хойш ОХУ-д хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тухай 12,000 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Нийт 87 удаагийн халдлага гарч, 36 хүн амиа алдлаа" гэж тус яамны мэдээллийг иш татан "РИА" агентлаг дамжуулжээ. Тус яамны мэдээлснээр ОХУ-д нийт 308,000 баавгай байгаа бөгөөд тэдгээрийг устгах квот нь бүс нутгаас хамааран харилцан адилгүй байна.

Тухайлбал, Камчаткын хойгт нийт тоо толгойн 14 хувийг, Баруун Сибирийн Красноярскийн бүс нутагт 19 хувийг устгах зөвшөөрөл олгожээ. Тус яам хүмүүст ойртож, хог хаягдлын цэгүүдээс хооллодог баавгайнуудыг устгах ажилд зориулж 970,000 гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг хуваарилсан байна. Засгийн газрын мэдээллээс үзвэл, сүүлийн гучин жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүнд өвөл богино нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

https://www.scmp.com/news/world/russia-central-asia/article/3371241/over-3000-bears-culled-russia-after-wave-deadly-attacks-weve-never-had?module=perpetual_scroll_1_RM&pgtype=article


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих