
Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд бяцхан дуучин Б.Бат-Энэрэл өөрийн багш МУАЖ С.Батсүхтэйгээ муудалцаж, бараг зодуулсан тухайгаа цахим орчинд мэдээлсэн.
Энэ талаар Б.Бат-Энэрэлийн ээж "Эрхэм С.Батсүх Ардын жүжигчин ахаасаа уучлалт гуйж байна. Миний хүү өнөөдөр студи дээр очоод орохдоо багштайгаа тогтож суугаад мэндлээд дараа нь цаашаа орохгүй, хүүхэд юм болохоор гэнэдээд цаанаасаа эргэж гарч ирээд "Багш аа, сайн байна уу" гэж мэндлэхэд нь багш нь сонсоогүй байж таарлаа. Би сая багштай нь утсаар ярилаа. Утсаа аваад "За Болороо яасан, надаас уучлалт гуйх гэж байна уу" гэж байна. "Тийм ээ, ах аа. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй миний буруу" гэлээ. С.Батсүх ах маань харин та нараар үг хэлүүлэхгүй өмөөрсөөр байгаад би л ийм болгож, өөрийгөө л буруутгаж сууж байна гэнэ. Үг хэлүүлдэггүй өмөөрсөөр байгаад ийм эрх дураараа болгочихсон юм аа өөрөө. Би ч, С.Батсүх ах минь хэрүүл тэмцэл болоогүй байж ингээд яваад байхаар хэцүү байна гээд л үнэнээ хэллээ. Бид нар огт хэрэлдээгүй юм анхнаасаа. Надад тийм зүрх ч байхгүй л дээ уг нь. Энэ хоёр маань хэтэрхий дотно байсан болохоор бие биедээ туниад явсаар ийм байдалд хүрлээ. Багш нь "Би ч өдөр нэлээн сайн загналаа" гэж байна. Багшаасаа үг сонсохгүй хэнээсээ сонсох вэ дээ уг нь. Бид нар ч зад загнуулах үедээ ч сайн загнуулдаг байлаа. Би хүүдээ "Миний хүү том болоод багшийнхаа ачийг хариулж хоёр ахаасаа илүү багшдаа ойр байх хүн шүү" гэж хэлдэг л дээ. Хүү маань багшийгаа анхнаасаа л их харамладаг хүүхдүүд зураг авхуулна гэхээр л өөрөө чихэлдээд дундуур нь ороод багшдаа наалдаад байдаг хүүхэд байсан. "Би хүүтэйгээ Монголыг тойрно оо" гэж хүмүүст хэлдэг гэнэ багш нь. "Тойрно оо, ахаа тойрно" гэлээ. Хайртай хүмүүстээ хаврын тэнгэр бусдад нь бурхан тэнгэр гэдэг юм бид нар С.Батсүх ахыг. "Хэдүүлээ хэд хоногоос бөөндөө уулзалдъя" гэнэ. Сайхан даа. Хүн гомдооно гэдэг өөрт хурааж байгаа том зовлон байдаг. Энэ хугацаанд их л шаналлаа ядарлаа. Ингэж нэг суурьгүй эх үүсвэргүй хэрүүл биш, хэлцэл биш үл ойлголцол дуусах гэж дээ. Бөөндөө сайхан уулзана аа. Ямар сүйдтэй хэрүүл хэлцэл болсон биш" хэмээжээ.






31 минутын өмнө

40 минутын өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
ө 2024-05-06 23:44:40
Тэр ээж нь зайлаа, хүүхдээ сургуульд явуулаач ээ. Бат-Энэрэл хүүгийн карьер ээжийнх нь шуналаас нь болж дууслаа. Батсүх гавъяатыг хэдэн ч удаа гомдож байна. Болиорой шуналын туламнууд аа.
Зочин 2024-05-06 10:12:05
Багш нь энэ хүүхдийн нүдийг эмчлүүлэх гэж хандив цуглуулаад онц шаардлагагүй гэмэгц тэр мөнгөөр нь 2 өрөө байр авч өгсөн. Хар багаас нь гараас нь хөтөлж дуулах эрдэмд сургаж олны танил болмогц л ээж нь бүр аав нь гэх хүмүүс гараад ирсэнийг олон нийт мэднэ. Эмээ гэх эгчтэйгээ багштайгаа л байсан шүү дээ. Ээж гуай ч хогийн шуналтай хар хэл амтай хэрүүлч авгай шүү
Зочин 2024-05-02 19:04:34
Багшийн хэлсэнг цахимаар яасан хурдан цацав хүүхдийн санаанд багтахгүй том зан бнаа сургуульдаа сурч үеийн хүүхдүүдтэйгээ хүүхдийн орчинд яваач хичээл ном нь яасын багшаа царимахр ауаж бдаг багш харин яаж учирлаа олов их л гомдсон доо чамайг их замд оруулж өгсөн хүн шүү багш ын зөв энэ том хүн шиг болоо юу
Зочин 2024-05-02 16:39:26
ХУД ХУД. ЭЭЖ НЬ Ч ТЭР, ХҮҮ НЬ Ч ТЭР. БАТСҮХ АХДАА ХАНДАЖ ХЭЛЭХЭД ИЙМ ГАЙНУУДЫГ БИТГИЙ ӨӨРТӨӨ ДАЛЛАЖ ГЭР ОРОНДОО ОРУУЛЖ БАЙ. ТҮЙ ТҮЙ
Зайл зайл 2024-05-02 16:38:11
муу юм холуур цаашаа. Муу хүмүүстэй битгий орооцолд. Хүн тэжээвэл толгой цусдана. Намайг зодсон гэж лайв хийх гэж ороо биз балиар юмнууд. Нэг ч үгэнд нь итгэхгүй байна. Муухай хар мөртэй удам муутай юмнууд.
Husseinberg 2024-05-02 13:38:08
Mangar batsaan
Зочин 2024-05-02 13:07:12
Овоодоо Ингэж бие биенээ ойлголцож байвал хичнээн сайхан вэ.Баяр хүргэе.
Зочин 2024-05-02 11:29:00
Uuchlalt guih ystoi het ih biye tooson tgj bolohgvi .shavi bol het ih biye tooj baina.hicheelee hiij surguulidaa yawaache hicheelee tasalj bolohgvi baimaarii
Г.Ганболд 2024-05-02 06:35:26
Өглөөний мэнд хүргэе. Сайхан сэтгэл шингэсэн үгтэй, бусдаас уучлалт гуйсан, эвлэрч, ойлголцсон ээжийн хариу үйлдэлд маш талархаж байна. Бид чинь ингэж ойлголцож, амьдрах учиртай. Үл ойлголцол, биеэ тоох, ахмад үеэ үл хүндэтгэх, бусармаг үйл хийх хэрэггүй.
Оргилмаа 2024-05-02 00:33:18
Ашгүй дээ