ДЭЛХИЙД

ОХУ-д 2022-2023 онд нийт 105 мянга орчим хоригдол суллагджээ

Хуваалцах:
ОХУ-д 2022-2023 онд   нийт 105 мянга орчим хоригдол суллагджээ

      Өнгөрсөн онд Оросын шоронгуудад хоригдож буй хүмүүсийн тоо 58 мянгаар  буурсан тухай Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд энэ нь ялтнуудыг  Украинд байлдуулж байгаатай холбоотой байна. 2022-2023 онд   нийт 105 мянга орчим хоригдол суллагдсан талаар Оросын хорих ангийн албан ёсны сэтгүүлд нийтлэгджээ. Орос  дэлхийн хамгийн олон хоригдолтой улсуудын нэг. Вагнерын хөлсний цэргийн бүлэглэлийн тэргүүлэгч Евгений Пригожин 2022 онд хоригдлуудыг фронтод зургаан сар амьд үлдсэн тохиолдолд өршөөл үзүүлэхийг санал болгосон талаар мэдээлэл цацагдаж байсан. Оросын цэргийн удирдагчдын эсрэг богино хугацаанд бослого гаргасныхаа дараа өнгөрсөн жил онгоцны ослоор амиа алдсан Пригожин Вагнерт 50 мянган хоригдлыг элсүүлсэн тухай мэдээлэл байгаа юм. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тэр цагаас хойш шоронгоос ялтнуудыг өөрийн "Storm-Z" ангид элсүүлсээр байгаа аж. Сибирийн бүс нутгийн эрх баригчид дайнд ялтнуудыг элсүүлэхээс шалтгаалж хоригдлуудын тоо буурч байгаа энэ онд хэд хэдэн шоронг хаахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Орос  санхүүгийн зарим гэмт хэргийн ялыг зөөлрүүлснээр 2009 оноос хойш ялтнуудын тоо гурав дахин буурч, 730 мянгаас 250 мянга болжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих