Майкл Жонсон Монголын олимпын хувцсыг онцолжээ

Хуваалцах:
Майкл Жонсон Монголын олимпын хувцсыг онцолжээ

       “Team Mongolia” удахгүй болох Парисын олимпод зориулсан хувцсаа танилцуулсан бөгөөд Майкл Жонсон тэргүүтэй олон алдартанд таалагдсан байна. Жонсон Монголын баг хувцаслалтаараа алтан медаль хүртэх ёстой хэмээжээ. Хувцаснууд нь Олимпын бамбар, Есөн цагаан туг, Парисын олимпын сүлд, нар, сар, Чингисийн домогт өвөг хэмээн хүндлэгдсэн  бугын нэг төрөл болох Гуа-Маралын дүрс зэрэг олон бэлгэдлийг багтаажээ. “Team Mongolia”-гийн өмсгөлийн нарийн ширийн зүйл нь спорт сонирхогч, шинжээчдийн анхаарлыг татаж, зарим нь бүр олимпын наадмын хамгийн гоё хувцас хэмээн онцолжээ. Тэдгээрийн дунд  олимпын гүйлтийн төрлийн   дөрвөн удаагийн аварга Майкл Жонсон нэгджээ.

Майкл Жонсон зодог тайлсны дараа ч гэсэн нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг. Саяхан нэгэн шүтэн бишрэгч нь Кишан Томпсон, Летсиле Тебого, Марсел Жейкобс болон бусад хүмүүсийн хүчтэй өрсөлдөөнийг харгалзан АНУ-ын баг нэгээс олон медаль авах боломжтой эсэх талаар түүнээс асуухад  Майкл Жонсон Ноа Лайлс, Фред Керли, Кенни Беднарек нарыг хүчтэй өрсөлдөгч хэмээгээд "Тийм ээ. АНУ хоёр дэлхийн аваргатай: Ноа, Фред. Кенни  ихээхэн туршлагатай, 100-д ​​сайн гүйж байна. Ямайка ч бас чадна. Кишан яг одоо араатан шиг гүйж байгаа"гэж тэр бичжээ. Нэмж дурдахад Майкл Жонсон дэлхийн дээд амжилтыг эвдэх нь Ноа Лайлсын  хувьд боломжтой гэж үзээд сүүлийн хэдэн жилд Лайлсын дээд зэргийн хурд эрс сайжирсан гэж нэмж хэлэв.

https://www.msn.com/en-us/sports/other/just-go-ahead-and-give-them-the-gold-michael-johnson-reacts-to-mongolias-uniform-for-paris-olympics-2024/ar-BB1pVzBO?ocid=BingNewsVerp


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих