ДЭЛХИЙД

Энэ онд АНУ-ын 13 мужийн сургуулиудад ухаалаг утсыг хориглоно

Хуваалцах:
Энэ онд АНУ-ын 13 мужийн сургуулиудад ухаалаг утсыг хориглоно

    Ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах, хориглох шаардлагыг сургуулиудад тавих тухай хуулийн төсөлд АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом гарын үсэг зуржээ. Ухаалаг гар утсыг хэт их хэрэглэх нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй олон нийт санал нэгдэж буй үед энэ шийдвэрийг гаргасан байна. “Education Week” сонинд мэдээлснээр, 2023 онд Флорида мужийн анги танхимд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэрийг анх гаргаснаас хойш энэ онд өөр 13 муж улс сургуулийн орчинд гар утсыг хориглож, хязгаарлаж,  мөн  холбогдох шийдвэрийг гаргахыг багш нарт зөвлөж эхэлжээ.  Энэ оны зургаадугаар сард тус мужийн Лос-Анжелес хотын сургуулийн удирдах зөвлөлөөс сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ. Тухайн сард АНУ-ын ерөнхий мэс засалч Вивек Мурти уг асуудлыг сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламжтай адилтгаж, олон нийтийн сүлжээний платформууд дээр тамхины хайрцган дээрхтэй адил анхааруулах шошго байрлуулахыг уриалжээ. Калифорнийн ассамблейн гишүүд 76-0, Сенатын гишүүд 38-1 саналын харьцаагаар баталсан хуулийн дагуу сургуулийн удирдах зөвлөлүүд ба бусад удирдах байгууллага сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах, хориглох бодлогыг 2026 оны долоодугаар сарын 1-ний дотор боловсруулахыг ёстой бөгөөд уг бодлогыг таван жил тутамд шинэчилж байхаар тусгажээ.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих