
Хятадын Төвбанкны дэд ерөнхийлөгч асан Фан Ифэйд авлига авсан хэргээр цаазын ял оноосон талаар тус улсын хэвлэлүүд өнгөрсөн пүрэв гарагт мэдээлжээ. Фаныг Төвбанк болон Хятадын Барилгын Банк зэрэг бусад санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байхдаа 386 сая юань буюу 54.55 сая ам.доллароос дээш үнэ бүхий эд хөрөнгийг хууль бусаар авсан хэрэгт буруутай гэж Хятадын шүүх үзсэн байна. Хубэй мужийн Хуанганг дунд шатны ардын шүүхээс мэдээлснээр Фаны цаазын ялыг хоёр жилийн хугацаатай хойшлуулсны дараа бүх насаар нь хорих ялаар сольж, хөнгөвчлөх боломжтой ч өршөөлөөр суллах боломжгүй гэжээ. "Фан Ифэй их хэмжээний хээл хахууль авсан, түүний гэмт хэргийн нөхцөл байдал маш ноцтой, нийгэмд үзүүлэх нөлөө нь муу, улс, ард түмний эрх ашгийг хохироосон" гэж шүүхээс мэдээлжээ. Өдгөө 60 настай Фан бол санхүүгийн салбар дахь авлигачдыг устгах кампанит ажлын хүрээнд баривчлагдсан Хятадын Ардын банкны хамгийн өндөр албан тушаалтан юм. Фаныг 2022 оны сүүлээр Хятадын эрх баригчид мөрдөн байцаалтад оруулж, 2023 онд Коммунист намаас хөөсөн юм. Хятадын төрийн өмчит банкны ТУЗ-ийн дарга асан Лю Лянже, тэргүүн асан Ван Бин зэрэг томоохон албан тушалтнуудад ял оноогоод байгаа билээ. Дөрөвдүгээр сард 2023 оны гуравдугаар сард албан тушаалаа өгсөн Лю 121 сая гаруй юанийн авлига авсан хэргээ хүлээсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Мөн Хятадын Эвербрайт группын дарга асан Тан Шуаннингийг хээл хахууль, авлигын хэргээр буруутгаж байгаа юм.
https://www.yahoo.com/news/former-china-deputy-central-bank-095333807.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу