
Маори намын хууль тогтоогчид овог аймгуудын эрхийн тухай маргаантай хуулийн төслийг урж, хууль тогтоох байгууллагад уламжлалт дайны дуулал үйлдсэний дараа Шинэ Зеландын парламентын үйл ажиллагааг түр зогсоожээ. 1840 оны Вайтанги гэрээ нь Шинэ Зеландын уугуул Маори ард түмэн болон цагаан арьстнууд хоорондын харилцааг чиглүүлж ирсэн. Гэрээгээр уугуул иргэдэд Их Британийн ноёрхлыг хүлээн зөвшөөрсний хариуд газар нутаг, ёс заншлаа хадгалан үлдэх боломж олгох тухай тусгасан байдаг аж.
Тус улсын эрх баригч эвслийн нэг хэсэг болох либертари ACT нам уг гэрээг Маори бус хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж, өөрчлөх хуулийн төслийг өргөн барьсан. Пүрэв гарагт хуулийн төслийн санал хураалтын үеэр Маори намын гишүүн Хана-Равхити Майпи-Кларк Маоричуудын уламжлалт Хака бүжгийг бүжиглэж, хуулийн хуулбарыг урж хаяв. Майпи-Кларкийн хамтрагчид суудлаасаа босож, түүнтэй нэгджээ. Ерөнхий сайд Кристофер Луксон уг хуулийн төслийг эсэргүүцсэн ч түүний Үндэсний нам өнгөрсөн жил ACT-тай байгуулсан гэрээний нөхцлийн дагуу дэмжсэн байна. Үндэсний нам нь Шинэ Зеландын эвслийн засгийн газрын хамгийн том фракц. Маори намын гишүүд парламентад Хака дуулсан анхны тохиолдол биш юм. Хака бүжиг нь Австрали ба Шинэ Зеландын уугуул Маори овгийн дайн, тулааны өмнө дайсныхаа өмнө хийдэг бүжиг





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу