ДЭЛХИЙД

2025 оны шилдэг агаарын тээврээр “Korean Air” компани шалгарчээ

Хуваалцах:
2025 оны шилдэг агаарын тээврээр “Korean Air” компани шалгарчээ

    "AirlineRatings.com"-оос  шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтыг гаргажээ. Австралид төвтэй нисэхийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний үнэлгээний тус агентлагаас тодруулдаг шилдэг 25 агаарын тээврийн компанийн жагсаалтад “Korean Air” компани өнгөрсөн жилийн тэргүүн байрын эзэн “Qatar Airways”-ийг ардаа орхисноор 2025 оны шилдгээр шалгарсан байна. Өмнөд Солонгосын үндэсний далбааг тээгч тус компани “зорчигчдын тав тухыг” эрхэмлэдэг нь тэргүүн байр эзлэх гол хүчин зүйлүүдийн нэг болсныг тайланд дурджээ. “Korean Air”, “Japan Airline” компаниудын энгийн ангиллын суудал нь дэлхийн аль ч агаарын тээврийн компанийнхаас илүү өргөн зайтай байдаг. “Korean Air” компани нисэх онгоцны суудлын анхны загварыг хэвээр хадгалж, энгийн ангиллын зорчигчдын хэрэгцээг нэн тэргүүнд тавьж байгааг сайшаасан байна. Харин бусад агаарын тээврийн компани 777 онгоцны эгнээ бүрт 10-р суудлыг нэмж, суудлын зайг 31-32 инч /анх 32-33 инч байсан/ болгон бууруулсан бол “Korean Air” ийм чиг хандлагыг дагаагүй байна. “Korean Air” мөн “Asiana Airlines”-тай саяхан нэгдсэн нь тус компани тэргүүлэх байр суурийг эзлэхэд нөлөөлсөн хүчин зүйл болсныг онцолсон байна. Энэ нь Азийн агаарын тээврийн салбарын түүхэн дэх хамгийн том нэгдэх үйл явц болжээ. 

AirlineRatings.com: 2025 оны шилдэг 10 агаарын тээврийн компани

  1. Korean Air
  2. Qatar
  3. Air New Zealand
  4. Cathay Pacific
  5. Singapore Airlines
  6. Emirates
  7. Japan Airlines
  8. Qantas
  9. Etihad
  10. Turkish Airlines

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих