Ханхүү Харри гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэж байна гэжээ

Хуваалцах:
Ханхүү Харри гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэж байна гэжээ

Хунтайж Харри өөрийн эцэг Чарльз III хааныг хэр удаан амьдрахыг мэдэхгүй байна гэж өнгөрсөн баасан гарагт BBC News-т ярьжээ. Чарльз 2024 оны нэгдүгээр сард хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд хоёрдугаар сараас тогтмол хими эмчилгээ хийлгэж эхэлсэн. Мөн ханхүү гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэж байгаагаа BBC News-т ярьжээ. Сассексийн герцог одоохондоо эцгээсээ хөндийрсөн тухайгаа онцлоод "Дахиж “тулалдах” нь утгагүй юм. Амьдрал үнэ цэнтэй. Аав маань хэр удаан амьдрахыг би мэдэхгүй. Аюулгүй байдлын асуудлаас болж тэр надтай ярихгүй байгаа. Гэхдээ эвлэрвэл сайхан байх болно" гэжээ. Ханхүү Харри аавыгаа хавдартай гэж оношлогдсоноосоо хойш нэг удаа  л уулзсан бөгөөд 2024 оны хоёрдугаар сард ордноос мэдэгдэл даргасны дараа тэр даруй Их Британи руу ниссэн. Хаан Норфолк дахь гэр бүлийн эдлэн болох Сандрингэм рүү нисэхээсээ өмнө бага хүүтэйгээ нэг цаг хүрэхгүй хугацааг өнгөрөөжээ. Харри баасан гарагт Их Британийн Засгийн газрыг шүүхэд өгч, цагдаагийн хамгаалалтын багаа сэргээхээр шүүхэд хандсан ч Лондон дахь Давж заалдах шатны шүүхэд ялагдсан юм. Тэрбээр "Одоо эвлэрэх орон зай үлдсэн бол сайхан байх. Эвлэрэх эсэх нь тэднээс хамаарна. Мэдээж миний гэр бүлийн зарим гишүүд намайг ном бичсэнийг хэзээ ч уучлахгүй. Тэд намайг олон зүйлийн төлөө хэзээ ч уучлахгүй" хэмээжээ.

https://www.newsweek.com/prince-harry-says-he-doesnt-know-how-long-king-charles-has-left-live-2067450


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих