
Маргааш буюу есдүгээр сарын 27-нд МАН-ын Бага хурал хуралдаж, намын даргын асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ хурлаар Бага хурлын гишүүдийн илт давуу саналаар Д.Амарбаясгалан МАН-ын дарга болох, эсхүл МАН-ын Их хурлын товыг тогтож, улмаар олонхын саналаар Г.Занданшатар намаа удирдах гэсэн хоёр сонголтын аль нэг нь хийгдэх юм.
Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын Нарийн бичгийн даргаар найман жилийн турш ажилласан тул Бага хурлын гишүүн бүр түүнтэй ойр гэж хэлж болно. Хэдий тийм ч Монгол ардын нам “Бага хурлаас намын даргаа томилох бол 2/3-ын саналыг авах ёстой” гэсэн дүрэмтэй. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Д.Амарбаясгалан өрсөлдөгчөөсөө хоёр дахин их санал буюу 66.7 хувийн саналыг авч байж МАН-ын дарга болно гэсэн үг юм.
Д.Амарбаясгаланг дэмждэг нэг бус Бага хурлын гишүүд “Бага хурлаараа намын даргаа сонгоно” хэмээн итгэл төгс хэлж буй нь тэд энэ вариантад итгэж буйнх биз. Ийм зураглалыг бид маргааш харах магадлал ч мөн өндөр.
Харин байдал эсрэгээрээ эргэж Г.Занданшатарыг 120 орчим Бага хурлын гишүүн дэмжсэн тохиолдолд МАН Их хурлаараа намын даргаа сонгохоос өөр аргагүй болох юм. 1200 гаруй гишүүнтэй МАН-ын Их хурлаар хэн нь сонгогдох магадлалтай вэ гэвэл тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэй нэгэн байж таарна. Учир нь аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүд энэхүү санал хураалтад олонхын байр суурийг эзэлнэ. Тэд ч тойргийнхоо гишүүдийн үгийг сонсох магадлал өндөр юм.
Одоогийн байдлаар МАН-ын тойргоос сонгогдсон УИХ-ын 49 гишүүнийг /Д.Амарбаясгаланг оролцуулахгүйгээр/ дэмждэг бодлого, хандлага, өмнө нь хэлж байсан үгс зэргээс нь таамаглал дэвшүүлэхэд Д.Амарбаясгаланг дэмжих 20, Г.Занданшатарыг дэмжих 29 гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл Их хурлын тоглоомонд Г.Занданшатар илүүрхэх нь илэрхий гэж хэлж болно.
Тэгэхээр энэ бямба гарагийн буюу маргаашийн сонгуулийн хариу яаж ч гарсан намын даргын асуудлаа шийдвэрлэнэ гэсэн үг юм. Нэгнийгээ “хулгайч”, “алуурчин”, “ховч” зэргээр цоллож, хууль хяналтын байгууллагыг ч оролцуулсан энэ даргын сонгуулийн дараа МАН-ын хуваагдагсдын хооронд зөөлөн инээмсэглэл, зөвшилцөл байх боломж үгүй биз ээ.
Товчхондоо хэн нь “Төрийг шинээр байгуулах”-ыг маргаашийн хурлын хариу шийднэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
иргэн: МАН-ын гишүүн 2025-09-26 15:00:09
~ Ямарч хүнд ойлгомжтой шүү дээ ~МАН-аа ялуулсан Л.Оюун-Эрдэнэ, Амарсайхан 2-ын нэг нь НАМЫН дарга болох ёстой. ~ Тойрогтоо ялагдсан хүн Н/дарга болох ёсгүй. ~Бага хурлаар ч бай , их хурлаарч бай даргаа сонгоход гишүүд ухаалаг хандаж 8-н жил үe шаттайгаар намынхаа төлөө зүтгэж ирсэн залуусдаа итгэх хэрэгтэй. ~ Занданшатар гуай ухаантай бол би чинь 24-н онд тойрогтой ялагдсан юм чинь гээд НЭРЭЭ ТАТААСАЙ БИЛЭЭ ГЭЖ ЖИРИЙН ГИШҮҮД ХҮСЭЖ БАЙГАА ШҮҮ. ~ ЖИРИЙН ГИШҮҮД БИД НАМЫН ЯЛАЛТЫНХАА ТӨЛӨӨ ГУТЛЫН УЛАА ЦООРТОЛ УХУУЛГА ХИЙЖ ЯВСАН ХҮМҮҮС ЗАЛУУ ХҮНИЙ НӨӨЦ ГИШҮҮДДЭЭ ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ. ~
Irgen H 2025-09-26 11:26:59
Zandak bat2