
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Сергей Шойгугийн амь насанд халдах оролдлогыг таслан зогсоосноо Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлжээ.
ОХУ-ын хоёр иргэн, Стан улсын нэг иргэн, Украины Киев хотын оршин суугч гэсэн дөрвөн хүнийг яллагдагчаар татаад байгаа аж. Украины иргэн нь ОХУ-ын нутагт хүн амины хэрэг, хууль бус зэвсгийн наймаагаар эрэн сурвалжлагдаж байсан Жалолиддин Шамсов гэгч байжээ.
Тэд Москва хотын Троекуровск оршуулгын газарт аав, ээжийнхээ булшийг эргэж ирэх үед нь Шойгуг дэлбэлэх төлөвлөгөө боловсруулсан байна.
11 дүгээр сарын 12-нд ээжийнх нь нас барсны нэг жил болсон бөгөөд Шойгу энэ өдөр оршуулгын газарт ирэхийг хэрэгтнүүд мэдэж байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу