С.Бямбацогт: Дэд сайд нарыг татчихвал Засгийн газрыг огцруулах ажил зогсоно гэж ойлгож байгаа

Хуваалцах:
С.Бямбацогт: Дэд сайд нарыг татчихвал  Засгийн газрыг огцруулах ажил зогсоно гэж ойлгож байгаа

Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлаар С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар уулзаж, санал солилцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Бямбацогт “Засгийн газрын тухай хуулийн дагуу дэд сайд нарыг томилсон. АН-ын бүлэг дэд сайд байх шаардлагагүй тул огцруулах шаардлага  тавьсан. Үүнийг хэрхэн яаж шийдэх талаар санал солилцлоо. Дэд сайд нарыг татчих юм бол Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажил зогсох байх гэж ойлгож байгаа. Үүн дээр хоёр талаасаа ойлголцчихвол  үйл явц цааш үргэлжлэхгүй байх. Одоогоор тодорхой шийдэл гараагүй байна. Засгийн газрын үйл ажиллагаанд дэм болох байх гэсэн үүднээс дэд сайд нарыг томилсон” гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
1Пөөх