Трамп БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа 25 хувь болгож нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

Хуваалцах:
Трамп БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа 25 хувь болгож нэмэгдүүлэхээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан импортын тарифаа 25 хувь болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Тэрбээр БНСУ-ын Үндэсний ассамблей 2025 онд эцэслэн тохиролцсон худалдааны гэрээг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа аж.

Нэмэлт тариф нь автомашин, бэлтгэсэн мод, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг бусад бүх харилцан тарифтай бүтээгдэхүүнийг хамарч буйг Дональд Трамп цахим хуудсаараа мэдээлжээ.  Хоёр орны хооронд байгуулсан худалдааны гэрээний дагуу одоогоор БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд 15 хувийн тариф ногдуулаад байгаа юм.

Хэрэв нэмэлт тариф хэрэгжиж эхэлбэл “Hyundai Motor” зэрэг БНСУ-ын экспортлогч компаниудын бүтээгдэхүүн АНУ-д илүү өндөр үнээр худалдаалагдах, улмаар зах зээл нь хумигдах сорилт дагуулахаар байна. 2024 онд “Hyundai Motor” компани АНУ-д 1.1 сая автомашин экспортолж байжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих