
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, ИЗНН-ын дарга Б.Батбаатар "С.Оюун даргад “ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөөч“ гэсэн саналыг хоёр ч удаа тавиад, хариугаа хүлээж байна" гэдгээ мэдэгдсэн.
Харин ИЗНН-ын дарга асан С.Оюун "Миний хувьд ногоон хөгжлийнхөө ажлаар мөн COP17-г зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Монголд гурван хоногийн хугацаагаар ирсэн. Өчигдөр сошиалд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэсэн мэдээллийг хараад гайхлаа. Намын гишүүнчлэлээс би арав гаруй жилийн өмнө татгалзсан. Яагаад гэвэл олон улсын байгууллагад ажиллаж байгаа учир намын гишүүнчлэлтэй байж болдоггүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар 1-2 жилийн өмнө эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийнхөө нэрийг дэвшүүлэхгүй, өрсөлдөх төлөвлөгөө алга. Харин эмэгтэй нэр дэвшигчийг бол дэмжинэ" хэмээлээ.




