УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо

Хуваалцах:
УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо

Улсын Их Хурал дахь Иргэний Зориг Ногоон Намын зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, намын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар:

  1. Намын дүрмийн 7.4, 7.5 дахь заалтыг үндэслэн УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
  2. 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах Зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авахаар тогтов.
  3. ИЗНН-ын зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлын байнгын хороодод харьяалуулан ажиллуулах саналыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод хүргүүлэхээр болов.
  4. ИЗНН-ын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зохион байгуулалтын асуудлыг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газартай холбогдуулан саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
  5. 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах намын Их Хурлын бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлийн гишүүдийн саналыг авч нэгтгэлээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх