ИЗНН ээлжит бус Их хурлаа өнөөдөр хийнэ

Хуваалцах:
ИЗНН ээлжит бус Их хурлаа өнөөдөр хийнэ

Намын дотоод асуудлаас үүдэлтэй хоёр хуваагдаад буй Иргэний зориг, ногоон нам өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус Их хурлаа хийж, ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм байна.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор улс төрийн намууд тус хуульд нийцүүлэн дүрмээ баталж, бүтцээ шинэчлэн батлах ёстой. Иймээс ИЗНН нь өнөөдөр энэхүү хурлыг хийхээр товложээ. юм 

Иргэний зориг ногоон намд саяхан Ардчилсан намын нэр бүхий хоёр гишүүн элссэн нь олны анхаарлыг татсан. Энэ талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар “С.Зориг агсны төрсөн өдрөөр манай намд  арав гаруй хүн элссэн. Цаашид ч сонирхолтой хүмүүс элсэнэ. Манай намын үүд хаалга нээлттэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН хүнээ нэр дэвшүүлнэ. Энэ сонгуульд ИЗНН-аас нэр дэвших хүсэлт илэрхийлж, санал солилцсон арав гаруй хүн бий. Сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах хороогоо байгуулна"  гэж мэдэгдлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх