
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдээд байна. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос гурван асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-ын гишүүн Д.Бум-Очирт хүргүүлжээ. Ингэхдээ зөвхөн санал авах процесст өөрчлөлт оруулахаар тусгасан байна.Үүнд,
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан тохиолдолд хаврын чуулганд багтаан батлах ёстой болно. Учир нь, хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно" гэж заасан байдаг.




