ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүнийг СЕХ-ны гишүүнээр томиллоо

Хуваалцах:
ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүнийг СЕХ-ны гишүүнээр томиллоо

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, дараах хүмүүсийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар томиллоо.  Тодруулбал,

-СЕХ-ны гишүүн, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны  зургаадугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг,

-Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус газрын дарга Ж.Болд нарыг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох,

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны дөрөвдүгээр сарын 01-ний Е/07 дугаартай албан бичгээр Д.Ариунболдыг санал болгосон,

-Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны тавдугаар сарын 19-ний 01/1825 дугаартай албан бичгээр Д.Мөнхзоригийг санал болгож ирүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нууц санал хураалт явуулж, СЕХ-ны гишүүнээр томиллоо.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх