
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохдоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр " Пээ, намайг Бодь группээс 500 мянган ам.долларын хахууль авсан гэлээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, шууд нэвтрүүлгээр халз мэтгэлцье" хэмээн мэдэгдсэн. Цаашлаад "Хулгайчууд айж сандарч байна. Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь асар том хулгай илчлэгдэж, орох байх газаргүй болсон тул адилхан авлигач гэх байдал руу намайг оруулж, олон нийтийн толгойг эргүүлж байна. Монголын түүхэнд хамгийн их хохирол учруулсан 10 тэрбум ам.долларын Харбины хэлцлийг Л.Оюун-Эрдэнэ байгуулсан.
Л.Оюун-Эрдэнэ "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ. "Монголын парламентад аюул учирлаа. Би ард түмнийхээ аврал нь юм" гэж хэлэх нүүр, нэр, намтар Л.Оюун-Эрдэнэд байхгүй" гэлээ.




