
Хууль зүй, дотоод хэргийн С.Амарсайхан ажлаа авах үедээ "Хуулийн байгууллагыг хэн нэгний сэлэм жад бол гэж хэлэхгүй. Салбартаа шаардлагатай томилгоог хийнэ" гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ удаад бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн томилгоо хийлээ. Тухайлбал, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар Б.Мөнхдөлийг томиллоо. Мөн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун, дэд дарга О.Ганбат, Б.Дэлгэрсайханыг нарыг чөлөөлж, Н.Баттөмөр, М.Батсайхан нарыг тус тус томиллоо. Цаашид ч халаа сэлгээ, томилоо үргэлжилнэ гэдгийг эх сурвалж хэлж байна. Хуулийн томоохон энэ салбарыг удирдахын тулд өөрийн багийг бүрдүүлэх нь сайд нарын эн тэргүүнд хийдэг ажлын нэг юм.




