
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс “Явуулын оффис”-ыг ажиллуулж эхэлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Долоон буудлын эцэст 10:00-12:00 цагт, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст 14:00-16:00 цагт ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Иргэд энэхүү явуулын оффисоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг байгууллагатай холбоотой лавлагаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө болон "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой юм байна.
Эх сурвалж: ХЗДХЯ




