ТЦА: Хүүхэд суррон, мотоцикл унавал эцэг, эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно

Хуваалцах:
ТЦА: Хүүхэд суррон, мотоцикл унавал эцэг, эхийг нь 100 мянган төгрөгөөр торгоно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасны дагуу, иргэд цахилгаан мопед болон скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг.

4-10 дугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ.

Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журмыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус журмаар хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн хуулийн 14.7.2 зааснаар эцэг, эхийг 100.000 төгрөгөөр торгох, 18 насанд хүрсэн хүн жолоодох эрхийн үнэмлэхгүй суррон мото унавал өөрийг нь 400.000 торгох зохицуулалт үйлчилж байна.

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх