Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Хуваалцах:
Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Цагдаагийн Сүлд чуулгаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн уран бүтээлийн тоглолтыг жил болгон үнэ төлбөргүй зохион байгуулж баярын бэлэг барьдаг уламжлалтай болоод байгаа билээ.

Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Энэ онд Сүлд чуулгаас  "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудын хүүхэд багачууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан үнэ төлбөргүй хүргэж байна.  

Тоглолт нь хүүхэд, багачуудад зориулсан дэлхийн шилдэг хүүхэлдэйн болон уран сайхны киноны дуу, хөгжмийг дэлгэцийн уран бүтээлтэй хослуулан үлээвэр найрал хөгжмөөр дамжуулан тоглогдохоос гадна тэдэнд хөгжмийн зэмсгийн талаар танин мэдэхүйн ойлголт өгч, хүүхдийн хөгжил, төлөвшилд уран бүтээлээр дамжуулан эерэг нөлөө үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Цагдаагийн Сүлд чуулгаас "Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая" сэдэвт уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулж байна

Тоглолтыг энэ оны 05 дугаар сарын 21, 22, 23-ны өдрийн 10.00, 15.00 цагуудад Сүлд чуулгын концертын их танхимд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 33, 39, 65, 67, 72, 79, 84, 97, 116, 146, 149, 152 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төвийн 1700 орчим хүүхэд багачуудад үзэж сонирхоод байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх