Согтуугаар долоон автомашин мөргөсөн этгээдийг саатуулжээ

Хуваалцах:
Согтуугаар долоон автомашин мөргөсөн этгээдийг саатуулжээ

Цагдаагийн байгууллагад өнөө өглөөний 08:00 цагийн орчимд “Байрны гадна зогсоолд байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ. Тээврийн цагдаагийн алба энэ талаар "Мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн I хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсгээс иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашиныг жолоодон хөдлөхдөө долоон автомашиныг мөргөснийг тогтоогоод байна.  Уг этгээдийг саатуулан ослыг Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн гэлээ. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх