“Сhannelnewsasia” сайтад нийтлэгдсэн “How Mongolia became a dumping ground for Japan’s hybrid electric vehicles” гарчигтай нийтлэлээс орчуулан хүргэж байна.
Т.Намнансүрэн болон түүний малчин гэр бүлийнхний хувьд агаарын температур буурч, хүйтрэхэд хонь, ямаа, үхрээ морь, мотоциклиор хариулхад илүү хэцүү болгодог. Тэрбээр “Мотоцикль байхгүй бол приус унадаг” гэж ярьж байна. Монгол Улсын хэмжээнд 1.5 сая орчим автомашины 45 хувийг хосолмол хөдөлгүүртэй автомашин эзэлж буй тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас нь мэдээлжээ.
Японоос оруулж ирсэн хямд үнэтэй, хосолмол хөдөлгүүртэй приүс машин Монгол Улсын нийслэл хотын гудамжаар дүүрэн байна. Тэдгээрийг Улаанбаатарын түгжрэлтэй өргөн чөлөөнөөс эхлээд говь цөл зэрэг тус улсын өнцөг булан бүрээс олж харж болно.
Улаанбаатар бол дэлхийн нийслэлүүдээс хамгийн хүйтэн, хамгийн бохир агаартай хот юм. Приус нь ийм эрс тэс нөхцөлд ч найдвартай ажилладаг. Гэхдээ Монгол Улс “цэвэр” тээврийн хэрэгслийг дэмжих замаар агаарын бохирдлыг бууруулахыг оролдохдоо шинэ төрлийн хог хаягдлыг санамсаргүйгээр импортлосоор байна. Ийм харгис нөхцөлтэй, хамгийн бартаатай замтай оронд үйлдвэрлээл олон жил болсон ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа батерейнуудыг солих шаардлагатай болдог.
Ашиглах боломжгүй болсон аюултай батерейг дахин боловсруулах, аюулгүй устгах ямар ч боломжгүй байгаа нь Монгол Улсыг ногоон технологийн хогийн цэг болгож байна. Мөн энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийн давалгаанд бэлдэж байгаа бусад улс орнуудад шинэ сургамж болж байна.
Суудлын автомашинд янз бүрийн төрлийн батерей байдаг. EV болон HEVS зэрэг бараг бүгдэд нь тээврийн хэрэгслийг асаах, дотоод системийг ажиллуулахад ашигладаг 12 вольтын хар тугалга бүхий нэгж байдаг.
Гэхдээ HEVs, ялангуяа хуучин загварууд нь ихэвчлэн никель-металл (NiMH) батерейг ашигладаг бөгөөд хар тугалгатай батерейг бодвол бага хоруу чанартай ч ашиглалтын хугацаа дуусахад зохих ёсоор устгахгүй бол эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулдаг.
“Бид одоо аюултай хог хаягдал, ялангуяа эдгээр тээврийн хэрэгсэлд ашигласан батерейг хэрхэн устгах, цуглуулах, хадгалах талаар ноцтой сорилтуудтай тулгарч байна. Монголд хаягдсан батарей нь хэн нэгний гэрийн гадаа, задгай талбайд ил задгай хэвтэж байх нь олонтоо. Ийм л аюултай нөхцөл байдал улс даяар түгээмэл байдаг” гэдгийг Монголын иргэд онцолж байна.
https://www.channelnewsasia.com/asia/toyota-prius-mongolia-ev-battery-policy-5867711





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу