Мэргэжилтнүүд цахим платформыг хориглох нь шийдэл биш гэж үзэж байна

Хуваалцах:
Мэргэжилтнүүд цахим платформыг хориглох нь шийдэл биш гэж үзэж байна

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд өсвөр үеийнхний нийгмийн сүлжээний хэрэглээг таслан зогсоохоор хүчин чармайлт гаргасаар байна. Австрали нь арванхоёрдугаар сард 16-аас доош насныханд зориулсан нийгмийн сүлжээг бүхэлд нь хориглосон анхны улс болсон бөгөөд энэ нь “Meta”-ийн “Instagram”, “ByteDance”-ийн “TikTok”, “Alphabet”-ийн “YouTube”, Элон Маскийн X, “Reddit” зэрэг платформуудад насыг баталгаажуулах арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм.

Одоо Европын хэд хэдэн улс Их Британи, Испани, Франц, Австри улс өөрсдийн хувилбарыг боловсруулж байна. Хэдийгээр АНУ-д үндэсний хэмжээнд хориглох магадлал бага мэт боловч муж улсын түвшний хууль тогтоомж хэрэгжиж байна. Энэ нь “Facebook”, “Instagram”, “Threads”-ийн толгой компани болох Мета өнгөрсөн гуравдугаар сард хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн сүлжээний хор хөнөөлтэй холбоотой шүүх хуралд хоёр ч удаа ялагдал хүлээсэн.

Лондоны Эдийн засгийн сургуулийн Хүүхдэд зориулсан дижитал ирээдүй төвийн захирал, нийгмийн сэтгэл судлалын профессор Соня Ливингстон "Хориг тавих нь асуудлыг шийдэж чадахгүй. Хориг нь "залхуу" ба "шударга бус" шийдэл. Цахим платформыг бүхэлд нь хориглох нь онлайн харилцааны хэрэгслээс улам бүр хамааралтай болсон залуу үеийнхний хувьд шийтгэл. Хориг нь засгийн газруудын "залхуу" шийдэл бөгөөд залуучуудын хувьд "шударга бус" үр дүн юм” хэмээжээ.

https://www.cnbc.com/2026/04/08/teen-social-media-ban-countries-tech-experts-warning.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих