ОБЕГ: Амралтын өдрүүдэд 18-34 м/с хүрч салхилна. Малаа бүү бэлчээгээрэй.

Хуваалцах:
ОБЕГ: Амралтын өдрүүдэд 18-34 м/с хүрч салхилна.  Малаа бүү бэлчээгээрэй.

Дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах талаар цаг уурын байгууллага болон Онцгой байдлын ерөнхий газраас  сэрэмжлүүлээд байгаа юм. 

Энэ үеэр цаг агаар өглөөгүүр гайгүй байсан ч өдөр, үдээс хойш тэнгэр харанхуйлж үзэгдэх орчин хязгаарлагддаг тул малд явсан хүн төөрөх тохиолдол олон гардаг байна. 2026 он гарснаар ОБЕГ-т төөрч, сураггүй болсон тухай  46  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Энэ он гарснаас хойш 53 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Ойрын өдрүүдэд болох 18-34 секунд хүртэл салхилах гамшигт үзэгдлийн үед ой, хээрийн түймэр гарвал дийлдэхгүй. Маш их хэмжээний хохирол амсана гэв. Дорнод, Хэнтий, Сүхбаатарын нутгаар илүү хүчтэй шуурна, зүүн гурван аймагт маш их хэмжээний өвс ургачихсан байгаа гэдгийг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Иймд малчид, тээвэрчдийг асаасан тамхи болон автомашинаас үүдэн гарах галын эрсдэлд анхааралтай байгаарай гэв. 

Үүнтэй адил 2021 оны гамшигт үзэгдлийн үеэр арван хүн амь насаа алдсан байдаг аж. Тухайн үед сэрэмжлүүлгийг хүргэсээр байсан ч маш их хохирол гарч байжээ. Тухайлбал арван аймгийн 34 суманд цахилгаан эрчим хүч тасарч, 14,000 орчим мал хорогдож, 531 гэр, 2,244 хашаа саравч нурсан, 283 байшингийн дээвэр хууларсан байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх