Түлш тээвэрлэж явсан автомашин мөргөлдөн нэг тонн түлш зам дээр асгарчээ

Хуваалцах:
Түлш тээвэрлэж явсан автомашин мөргөлдөн нэг тонн түлш зам дээр асгарчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Говьсүмбэр аймаг явах замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгсэл ачааны автомашинтай шүргэлцсэн осол энэ сарын 17-нд гарсан. Улмаар мөргөлдсөн машины түлш замаар асгарч буй видео бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллага “Арван тонн түлшний сав цоорсны улмаас нэг тонн түлш асгарч, үлдсэн есөн тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлсэн. Онцгой байдлын газраас түлш асгарсан асуудалд журмын дагуу арга хэмжээ авч аюулгүй болгон ажилласан” гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх