Туркт 15-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглолоо

Хуваалцах:
Туркт 15-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглолоо
    Туркийн парламент 15-аас доош насныхан нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл баталжээ. Туркийн парламент 15-аас доош насны хүмүүс олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хууийн төслийг санал оруулалтаар баталжээ. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурах бөгөөд албан ёсны сонинд нийтлэгдсэнээс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох юм.
 
15-аас доош насны хүмүүсийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглох бөгөөд томоохон дижитал платформууд нас жилийг хянаж баталгаажуулах системийг нэвтрүүлж, агуулгын зохицуулалтыг бэхжүүлэх ёстой гэж уг хуулийн төсөлд заажээ.
 
Эцэг эхчүүдэд бүртгэлийн тохиргоог удирдах, апп доторх худалдан авалтыг хянах, хүүхдийнхээ дэлгэцийн цагийг хязгаарлах эрх олгох юм байна. Энэ хуулийн төслийг Туркийн эрх баригч нам санал болгосон бөгөөд Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган уг хуулийн төслийг батлах төлөвтэй байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих